Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн нутаг дэвсгэрт баавгай айл өрхийн малд удаа дараа халдаж, мал хорогдуулсан тухай дуудлага, мэдээлэл ирсний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох зөвшөөрөл авч, сумын Онцгой комиссын гишүүд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Дээрх дуудлага, мэдээллийн дагуу нийт 3 баавгайг аюулгүй болгосон бөгөөд баавгайн халдлагын улмаас 1 бод, 23 бог мал хорогдож, 5 бог мал шархадсан байна.

-6° C
3600.04
0 cэтгэгдэлтэй