Урьхан хочит Б.Чинбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

xpost Баасан гараг

Урьхан хочит Б.Чинбатад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шалгаж дуусган, шүүхэд шилжүүлсэн байна. Түүнд энэ долоо хоногийн эхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Түүнд холбогдох хэргийн талаар тодруулбал, яллагдагч Б.Чинбат нь Д.Ичинхоролтой бүлэглэн “Арвижих Энерги” ХХК-ийн эзэмшигч, хөрөнгө оруулагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Гао Жи Ган (Gao Zhi Gang)-тай “Уурхай түрээсээр эзэмших, ашиглах” гэрээ байгуулж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутаг дэвсгэрт байрлах уурхайд нүүрс олборлох тоног төхөөрөмж болон бэлэн нөөц байгаа хэмээн итгүүлж, итгэл үнэмшил бий болгон нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажлыг зөвхөн “Зак майнинг” ХХК-аар гүйцэтгүүлэх замаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй.