Хонь: Бодол санаагаа ариусгахын тулд бясалгал хий

xpost Ням гараг

2026 оны арваннэгпүгээр сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бодол санаагаа ариусгахын тулд бясалгал хий. Оюун санаагаа тайвшруулах нь танд таатай байх болно. Өөрийн дотоод нөөц боломжоо гаргах юм бол таатай байдлыг олж авч чадна. Эргэлзээтэй асуудал үүсэх ч буруугаар бодсон хүн тань хамгийн сайн туслагч болж магадгүй. Хол явах аяллын төлөвлөгөө нэлээд нааштай байх бөгөөд зардал мөнгөний асуудлаа зохицуул. Байгалийн сайханд цагийг өнгөрөөснөөр та тайвшрах болно.

Үхэр: Төрөлхийн зөв хандлага өнөөдөр нэмэгдэнэ. Гэрээсээ гарч, найз нөхөдтэйгээ уулзах нь танд  таалагдана. Гадагшаа гарахаар төлөвлөж байгаа бол аятайхан хувцаслахаа мартав. Энэ үед хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд өдөр тутмын зөв хэмнэл амжилтад ихээхэн нөлөөтэй байна. Хамаатан садантайгаа сайхан харилцаа үүсгэх хэрэгтэй байна.

Ихэр: Аливааг сурч мэдэх, судалж танихад тохиромжтой үе. Өөрийн сонирхол нэгтэй хүмүүстэй хамтарч ажиллавал их зүйл сурч авах болно. Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонссоноор, сонирхолтой сэдвийн талаар илүү их мэдлэгтэй болох болно. Мөн өөртөө хамаарах шүүмжлэлийг тэвчээртэй хүлээн авснаар олон зүйлийг мэдэж авах болно. Хатуу шүүмжлэл таныг удаан хугацаанд зовоож байсан асуудлаа шийдэх зөвлөгөө ч байж болно.

Мэлхий: Хэн нэгний хүсэл сонирхолд татгалзаж чадахгүй байгаа бол бүү гайх. Хэрэв та бухимдал ихтэй байгаа бол бясалгалд явж, тулгарсан сорилтыг яаж давах ухаанд суралцаарай. Өвлийн амралтаараа аялал жуулчлалаар явах нь таны нүдийг нээнэ. Алс явах аяллаас бүү татгалз. Харин удаан хугацааны аяллын төлөвлөгөө зохиохдоо гарч болох эрсдэлийг тооцон сайн төлөвлөх хэрэгтэйг анхаараарай.

Арслан: Өөрт тулгамдсан асуудлуудаар үзэл бодлоо илэрхийлэх гэж бүү яар. Заримдаа бухимдал, сэтгэл гутрал нийлэхээрээ шийдвэр гаргахад төөрөгдүүлдэг гэдгийг сана. Хувийн амьдралын асуудлаа ажил хэргийн харилцаанаас хол байлга. Ойр дотно харилцаатай хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Таны хувийн болон бусадтай дундаа хэрэглэх эд зүйлээс болж асуудал дэгдэх болно. Юу ч болсон та уур уцаараа хянан, маргалдахаас сэргийл.

Охин: Ирээдүйн талаарх мөрөөдөл энэ цаг үеийн хэтийн төлөвийг тодорхойлно. Аливаад шийдэмгий хандах нь ерөнхийдөө зөв ч эрүүл мэндээ илүү анхаар. Энэ өдөр хайртай хүмүүстээ хэрэгтэй зөвлөгөө өгөх шаардлага гарна. Энэ нь таны сэтгэлийг ч тайвшруулна. Гэртээ ихэнх цагаа өнгөрөөвөл гэрийн ажлаас асар их таашаал авна.

Жинлүүр: Сэтгэл санаагаа тайвшруулахын тулд оюун бодлоо төвлөрүүлэх бясалгал хийж, ганцаар байхыг хичээ. Ямар нэг тодорхойгүй холбоо харилцаа таагүй үр дагавар авч ирэхийг од эрхэс зөвлөж байна. Аливаа үйлдэлд хүлээцтэй тэвчээртэй бай. Таны хэт дэврүүн хүсэл тэмүүлэл эргэн тойрны таатай уур амьсгалыг эвдэж, хайртай хүмүүсийн харилцааг үл ойлголцолд хүргэж мэднэ.

Хилэнц: Мөнгө ихээр үрэх хандлага нэмэгдэх тул санхүүгийн хүндрэлд орохыг хүсэхгүй л байгаа бол дэлгүүрээс хол бай. Ямар нэг худалдан авалт хийх болон зарлага гарах бол заавал урьдчилан шалгаж үзээрэй. Хэдийгээр хайр дурлалын харилцаанд асуудал гарах ч хосуудын хэн нь ч үүнийг хүсээгүй гэдгийг мэдрэх хэрэгтэй. Хэрвээ та харилцаагаа гүнзгийрүүлж, хайраа бэхжүүлэхийг хүсвэл чин сэтгэлээсээ ярилц.

Нум: Энгийн амьдрал хүсдэг хүмүүс ч сонирхолтой адал явдал мөрөөднө. Эрх чөлөөтэй байх гэсэн хүсэл тань хүчтэй байх тул бусад хүмүүстэй тийм ч таарамжтай байхгүй болов уу. Хэрвээ түргэн дүрэлзсэн зан аашаа дарахгүй бол хэн нэгэнтэй маргахад бэлэн байна. Сэтгэл хөдлөлөө ил гаргахын оронд өөрийнхөө бодож мөн мэдэрч байгаа зүйлээ жагсааж бич. Хэн нэгэн хүн таны хүсэл мөрөөдлийг дэмжих бөгөөд хэрвээ та ганц бие бол өнөөдөр хайрын харилцаа тогтоох болно.

Матар: Өнөөдөр таны сэтгэл санаа харьцангуй сайн байна. Харин амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Үүнд бэлэн бай. Амьдрах газраа өөрчлөн, зардлаа багасгах нь илүү тухтай амьдрахад тусалж чадна гэдгийг ойлгоно. Ямар нэг зээл авч орон гэрээ шинэчилж, өөрчлөх цаг. Таны гэр бүлийн хэрэгцээ бүгдээс илүү чухал байх бололтой. Энэ үед хийх өөрчлөлт мөрөөдлийг байраа авах хүслээ биелүүлэхэд ихээхэн тус болж магадгүй.

Хумх: Хэт их сэтгэл хөдлөл нь ойр дотнын хүмүүсээс асуудлаа нуух боломжгүй болгоно. Энэ нь үл ойлголцол болон таагүй байдлыг мэдрүүлэх боловч та шийдвэр гаргах хэрэгтэй. Хайр дурлалын ойлголцол танд сэтгэл татам байдлыг өгөх болно. Нээлттэй байж өөрийнхөөсөө илүү бусдын санаа бодлыг сонсохыг хичээ. Хэрэв тэгж чадвал таны үзэл бодол эерэг болно.

Загас: Амьдрал олон өнгөтэй тул та л өөртөө юу таалагдахыг сонгоно. Сайхан хүсэл мөрөөдөл таныг сэргээж магадгүй. Хүн анзаарахгүй зүйлээс ч өөртөө сонирхолтой өнцөг олохыг хичээ. Өнөөдөр олны хөл хөдөлгөөнтэй газар ч байгалийн нам гүм өнгө төрх ч аль аль нь танд таалагдах болно. Харин эсрэг хүйсийн хүнд сэтгэл татагдах нь тийм ч үр дүнтэй биш байна. Сайхан романтик харилцаа тогтоохыг хүссэн ч үзэл бодол, сонирхол туршлага зөрчилдөнө.