2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Завгүй ажлын төлөвлөгөөнөөс болж ганцаардмал байдалд орох учраас өнөөдөр олон нийттэй харилцаагаа сайжруул. Өөрийгөө өрөвдөн суух хэрэггүй. Хэвлэл мэдээлэл дээр гарсан үйл явдлуудыг нарийвчлан судал. Хамт олонтой цуг байх нь танд ашигтай бөгөөд сонирхол татах ямар нэгэн шинэ юм хайж байгаа бол олны үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Нийгмийн харилцааны шугамаар шинэ найзтай болж чадна.
Үхэр: Өөрчлөлт хийх гайхалтай боломж энэ өдөр тохионо. Бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөж магадгүй бөгөөд хэмнэлээ хадгалахыг хүсвэл аливаа тохиролцоог хурдан хийх хэрэгтэй. Ажил хэргийн аливаа асуудал дээр оюун санаа тань ухаалаг байж чадна. Та юуг үлдээж, юуг өөрчлөхөө тунгаан бод. Үүний дараа таныг эерэг ирээдүйд аваачих өөрчлөлтийг хийж эхэл. Техник технологи давлагаалсан олон нээлтийн учрыг олох гэж та ихэнх цагаа үрж магадгүй. Цаг алтнаас үнэтэй тул нарийн мэргэжилтнийг ашиглаарай.
Ихэр: Өнөөдөр тушаал заавар авахаас илүү өгөхдөө сайн байна. Ажил дээрээ олны анхаарлын төвд байхаас зайлсхий. Бие даах ур чадвартай ч хамтран ажиллавал танд ашигтай байна. Гэхдээ ажил дээр болон нийгмийн хүрээлэлд бусадтай харилцахад асуудал гарч магадгүй. Зорилгодоо үнэнч байхад тань саад болдог зүйлийг аль болох хүлээн зөвшөөрөхгүйг хичээ.
Мэлхий: Өөрийн авьяас чадвартаа улам ихээр итгэж эхлэх төлөвтэй. Хийсэн ажлынхаа үр бүтээлийг мэдрэхийн тулд юу сурснаа бусадтай хуваалцах нь хамгийн сайн арга байна. Мөн энэ нь шинэ арга барил олж авах, ажлын үр дүнг сайжруулах тал дээр ч нэмэр болно. Хэрэв та эелдэг байвал үл хөдлөх хөрөнгө болон санхүүтэй холбоотой асуудлуудаа амжилттай шийдвэрлэж чадна.
Арслан: Мөнгөний асуудлаас болж таны хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбоо нурах аюулд орж магадгүй. Биелэх боломжтой бодит бизнесийн зөвлөгөө олж, энгийн аргаар хэрэгжүүлэх төсөв гарга. Ингэж чадвал таны харилцаа холбоо ч батжин, тогтвортой байдал удаан хугацаанд үргэлжлэх болно. Гэхдээ удахгүй танд хүчтэй өрсөлдөгч гарч ирж ч болно. Илүү сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Охин: Ажил ихтэй байх нь гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоомсорлох шалтаг биш. Итгэл найдвартай байж, үүрэг хариуцлагаа чиглүүлж өг. Мөн дотоод оюун санааны хувьд маш үнэ цэнтэй ойлголтыг олж авах болно. Чухал бизнесийн санал ирнэ. Ажил хэргийн харилцаа шинэ шатанд гарч, ахиц дэвшил авчирна.
Жинлүүр: Олон хүмүүстэй харьцах, ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой өдөр. Бодож явдаг зүйлээ хэрэгжүүлэх алхам хийхэд тааламжтай. Амьдралын эрч хүчтэй, баяр баясгалантай байдал эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжилтэй байлгаж, сэргээнэ. Та бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж дасан зохицох чадвартай байна. Харин бага зэрэг өөртөө итгэлгүй байдал, салан задгай зан харилцааг хүндрүүлнэ.
Хилэнц: Хамтын ажиллагааг илүү бүтээлч байлгахыг хүсэх бөгөөд нэрэлхүү даруу зангаа засаж чадвал олон хүнд танигдах боломжтой үе. Таны ажил хэрэгт гарч буй ямар ч боломжийг бүү алд. Харин олон ажил амжуулахыг хүссэн ч тун завгүй байх бололтой. Таныг хүссэн хүсээгүй үйл явдал зэрэгцэн болох бололтой. Хэн нэгэнтэй үүсгэсэн асуудал нь хүсээгүй маргаандаа татан оролцуулж мэдэх юм.
Нум: Ажил болон амралт зэрэгцэх тул төлөвлөсөн зүйл сунжирч болно. Төсөөлснөөсөө ихийг хийх хэрэгтэй бол бүү гайх. Шинэ чиг хандлагууд илрэх ба өөрийнхөө хэзээ ч тулгарч байгаагүй их үүрэг хариуцлагыг хүлээж авна. Судалгааны чиглэлийн ажил хийдэг хүмүүс сайн мэдээлэл цуглуулбал зохистой. Гадаад явах аяллын төлөвлөгөө гаргасан байсан бол одоо хэрэгжүүлэх цаг нь мөн. Илүү их газраар бага зардлаар явах боломж гарч болно.
Матар: Танд од эрхэс эерэг сайхан энерги тараах болно. Нарийн ширийн, анхаарал шаарддаг ажил хэргээс илүү аз мэдсэн үйл явдалд татагдана. Уран сэтгэмж тань өсөх тул бодит байдлыг хязгаарлаж болно. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Бизнестэй холбоотой шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох зэрэгт сайн бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй.
Хумх: Өнөөдөр олон зүйлс тохиолдож болзошгүй. Ямар нэгэн сайн өөрчлөлт хийх тухай бодож байгаа бол хамгийн зохицох цаг үе байна. Зарим чадвар дээд цэгтээ хүрнэ. Бүтээлч мэргэжлийн хүмүүс энэ өдөр дэвшилттэй байна. Та өөрийн дотор байгаа чадвар бололцоог мэдэрч түүнийгээ бүрэн гүйцэд ашиглаж чадвал ирээдүйд бат бэх байр суурьтай болно.
Загас: Нийгэмтэй холбоотой асуудлууд хэцүү ядаргаатай байх тул та яг л кинонд тоглож байгаа өөдгүй жүжигчин шиг байх хэрэгтэй болно. Саяхан сайхан үг солилцон, баяр хөөртэй харилцаатай байсан хүмүүс ч өнөөдөр магадгүй мөнгөнөөс болж зөрчилдөнө. Энэ нь танд эерэг тал авчрахгүй. Хэрвээ та өөрийгөө зэмлэх гэж байгаа бол энэ нь танд өөрийн үйл хөдлөлөөрөө тодорхой түвшинд хүргэх мөн орлого зарлагадаа анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж өгнө.

-4° C
3600.04
0 cэтгэгдэлтэй