Чойжин ламын сүм музей шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

xpost Даваа гараг

Улаанбаатар хотын төвд орших түүх, соёл, шашин, урлаг, уран барилгын хосгүй үнэт өв болох Чойжин ламын сүм музейн гадна орчны гэрэлтүүлгийн төсөл хэрэгжиж, “Гэрэл асаах ёслол” зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг нээж ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга С.Сайнбаяр нар үг хэлж, төсөл хэрэгжүүлэгчдэд талархал илэрхийллээ.

Энэхүү төсөл нь Чойжин ламын сүм музейн унаган төрх, түүхэн үнэ цэнийг хадгалж, орчин үеийн технологиор шийдэгдсэнээрээ онцлог юм. Шинэ гэрэлтүүлэг нь тус түүхэн өвийн дахин давтагдашгүй өнгө төрх, уран барилгын хийцийг олон нийтэд таниулаад зогсохгүй, нийслэл хотын өнгө үзэмж, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг албаныхан онцлон тэмдэглэв.