2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлаа төлөвлөх болон шинээр төлөвлөгөө зохиоход бусдын тусламжийг авахаас бүү татгалз. Нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар шинэ ажилд орох болон мөнгө олох эх үүсвэртэй болох боломж гарч мэднэ. Оюун ухааны хүчирхэг байдал танд гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг цаасны асуудал болон анхаарал шаардсан ажил үүрэг байгаа бол бүгдийг шийдвэрлэж чадна.
Үхэр: Од эрхэс танд өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх болон олон талын авьяас билгээ харуулах сонирхол төрүүлнэ. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрд энэ нөлөө тус болно. Бусдын итгэлийг бүү хөсөрдүүл. Хов жив сонсолгүй өөртөө итгэлтэй бай. Ямар ч зүйлд бүү санаа зов. Сэтгэл догдлуулсан үйл явдал ч таныг гайхалтай оргилд хүргэхгүй тул хэт санаа зовж болохгүй.
Ихэр: Өнөөдрийн хандлага танд тийм ч таатай бус байна. Дургүй хүргэсэн нөхцөл байдалд бүхэл өдрийн турш байх ч та санасандаа хүрэх болно. Шаардлагагүй асуудалд хутгалдалгүй хол бай. Хөрөнгө мөнгөний маргаанд оролцох бол сайн судал. Таны хэлэх үг, хийх үйлдэл өө сэвгүй бол ялагч болно. Төлөвлөснөөс илүү их мөнгийг зарцуулж, өрөнд орохоос болгоомжлох хэрэгтэй.
Мэлхий: Ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх эсвэл санхүүгийн байгууллагатай зээлийн хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Зарим хүмүүс өөрийн гэсэн ажлын байр худалдаж авахаар оролдох бөгөөд тохирох зээл хөөцөлдөн, банкнуудад очиж судалгаа хийнэ. Хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашигтай худалдаа хийхэд зарцуул. Дэлгүүр хэсэж мөнгө үрэх алхам бүү хий.
Арслан: Асуудалд бодитойгоор хандан, эрч хүчээ сайн зохион байгуулж ажлаа явуулах нь хамт олны дунд нэр хүндээ өсгөх боломжийг танд олгоно. Үүнийг дагаад санхүүгийн байдал тань ч сайжрах төлөвтэй. Ажлын төлөвлөгөө таныг бүтэн өдөржин завгүй байлгах бөгөөд хэн нэгэн тусална гэж найдах хэрэггүй. Ямар ч үед сэтгэлээр уналгүй, өөрийн ур чадварт итгэ.
Охин: Удааширч байсан үйл ажиллагаатай холбоотой сайн мэдээ авна. Бизнесийн төсөл, санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь амжилт гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болбол танд туслахад бэлэн хүмүүс байх болно. Ажлын талбарт дөнгөж өөрийгөө харуулж эхэлж буй шинэхэн нэгэн ч бай, хал үзэж хашир туршлагатай болсон хүн ч бай энэ үед бизнесийн үйл ажиллагаагаа сайн тооцож, илүү цагаар ажиллах юм бол сайн үр дүнд хүрнэ.
Жинлүүр: Өнөөдөр сайн мэдээ сонсоно. Зарим туршилт танд амьдрал үнэхээр гайхалтай гэдгийг мэдрүүлэх болно. Таныг учир битүүлэг зүйлийн утга санааг олох хүсэл эзэмдэх болно. Албан тушаалтантай болгоомжтой харьц. Нөхцөл байдал бодож байгаа шиг амархан биш байх болно. Ажил хэргийн саналд сайн бодож байж хариу өг. Харилцаа илүү бат бэх болсон гэдэг нь батлагдсан үед бусадтай зөвлөлдөх нь ашигтай.
Хилэнц: Дэлхий дахины асуудал болон улс орныхоо аж амьдралыг сонирхдог хүмүүст бодит нөхцөлийг өргөн хүрээнд ойлгох боломж гарна. Од эрхсийн нөлөө ур чадварыг тань нэмэгдүүлэх хаалгыг нээнэ. Залуу хүмүүс амьдралд гарч ирэх сорилтоос бүү эмээ. Өөр нөхцөлд ажиллах нь амьдрал болон мэргэжлийн чадварт гайхалтай туршлага болно. Харин хүн бүрд хүссэн үед нь туслаад байх цаг зав болон боломж нөөц танд байхгүй гэдгээ шууд
ойлгуул.
Нум: Өнөөдөр аливаа харилцаа хэцүү байсан ч тэвчээртэй байхыг хичээгээрэй. Өөрийн хүчээр тулгарсан саадыг ялахыг хүснэ. Тусламж үзүүлэхэд бэлэн байгаа хэн нэгнээс болгоомжлох хэрэггүй. Эелдэг зан, нөхөрсөг харилцаанаас та хүссэнээ авах болно. Ямар нэг хүнд асуудал тулгарсан үед шийдвэр гаргах гэж яаралгүй түр азнаад гүнзгий амьсгаа ав. Энэ нь танд төвлөрлөө сайжруулж, хурц ухаанаа ашиглахад тусална.
Матар: Их ажлыг амжуулах эрч хүч танд байх болно. Гэхдээ нэгэн хэвийн бичиг баримт хөтлөх, элдэв зөвшөөрөл авах хүсэлт бичих зэрэг нь танд залхмаар санагдана. Бусдын хэлсэн үг болгон үнэн байх албагүй. Ялангуяа холоос ирэх худал мэдээлэл таныг нэлээд сандаргах бололтой. Хэрэв зөвшилцөж чадахгүй бол юу ч хийлгүй, маргаанаас зайлсхийсэн нь дээр байж болох юм.
Хумх: Энэ өдөр таныг бяцхан ч болов аз хүлээж байх болно. Бизнес эрхэлдэг хүмүүс үр өгөөжтэй гэрээ хийх болно. Зөв үйл ажиллагаагаар нэмэлт борлуулалт хийж чадна. Харин томоохон худалдан авалт хийх бол мөнгөө зарцуулахын өмнө сонголтоо сайн шалга. Буруу зуршлаа хэтрүүлэх дур хүсэл нь таны эрүүл мэндийг аюулд учруулна.
Загас: Өнөөдөр асуудал шийдэх гэж оролдох ч буруу тийшээ эргэнэ. Хэрвээ та тийм ч их үр дүн хүлээгээгүй бол энэ нь төдий л муу санагдахгүй. Өөрийн бодол мэдрэмжээ нууцлах хэрэгтэй бөгөөд буруу үед буруу үг хэлж нууцаа алдахаас сэрэмжил. Хамт ажилладаг хүн танд таагүй хандсан ч зүгээр л тоохгүй орхи. Хэрвээ олон асуудал овоороод байвал өөртөө зав гаргаж, жаахан амсхий.

-4° C
3599.71
0 cэтгэгдэлтэй