М.Онон мэдээлэл хийхээ мэдэгдэв

xpost Мягмар гараг

Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу мэдээлэл хийхээ мэдэгдэв. Тэрбээр “Намайг Мөнхтэгшийн Онон гэдэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргын албан үүргийг гүйцэтгэдэг. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээнд “madina.dina08” гэх Instagram хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой, 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээний тухай агуулга бухий дүрс бичлэг, мэдээлэл нийтлэгдсэн.

Улмаар арваннэгдүгээр сарын 2-ны өдөр уг мэдээллийг зарим цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчимтэй түгээж, миний овог нэр, гэрэл зураг, албан тушаалыг тухайн үйл явдалтай холбон нийтэлж, зориуд санаатайгаар гүтгэн доромжилж байгаад харамсаж байна. Юуны өмнө, цахим орчинд тархсан уг мэдээлэл намайг холбон дурсан нь үндэслэлгүй бөгөөд тухайн үйл явдал би оролцоогүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд миний бие гэр бүлийнхээ хамт амарч байсан. Мөн анх уг мэдээллийг нийтэлсэн иргэн дараагийн тайлбартаа хамт байсан хүн өөрийгөө төмөр замын дарга гэж танилцуулсан боловч үнэн хэрэгтээ төмөр замын дарга биш байсан тухай мэдэгдсэн байна. Цахим орчинд, өөрийн хаяг, хуудсаараа дамжуулан МЭДЭГДЭЛ байршуусан байгааг та бүхэн бас харсан байх. Гэтэл уг мэдээллийн үнэн зөвийг нягталж, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй атлаа миний нэр, гэрэл зураг, албан тушаалыг ашиглан олон нийтэд түгээж байгаа нь миний гэр бүл, ах дүүсийн дунд нэр хүнд, салбар болон ажлын орчинд ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
Энэ асуудал нь зөвхөн миний хувийн нэр төрд хамаарч хязгаарлагдахгүй төмөр замын салбарт
ажиллаж буй олон мянган инженер, техникийн ажилтан, алба хаагч залуучууд салбарын нэр
хүндэд ч сөргөөр нөлөөлж, зориуд санаатайгаар салбараар нь овоглоод харлуулж, гүтгэж доромжилж байгаад харамсаж байна.
Хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар холбогдох хүсэлт, гомдлоо гаргасан. Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллий нягталж үзээд, тодорхой мэдээлэл тайлбар өгөх байх. Мөн миний бие Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулах, үндэслэлгүй мэдээллийг няцаалгах, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Би иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус үйл ажиллагаа, олон нийтийн мэдэх эрхийг хүндэтгэдэг. Гэхдээ мэдээлэх эрх чөлөө нь бусдын нэр Миний нэр, зургийг холбон түгээсэн мэдээллийн үнэн зөвийг нягталж, үндэслэлгүй бүхий сайтуудаас баримт нотолгоотой, үнэн зөв мэдээллийг залруулан нийтэлж өгөхийг хүсэж байна.
Миний бие 2026.11.03-нд 11:30 цагаас Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд өөрийн биеэр мэдээлэл өгөх болно” гэжээ.