З.М-ийг цагдаагаас хар тамхины хэргээр шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ

xpost Мягмар гараг

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Madina гэх цахим хаягаас “Шинээр баригдсан төмөр замын даргатай байна. 10 сая төгрөг авсан” гэх бичлэг түгсэн. Уг мэдээлэлд шинэ төмөр замын дарга гэх М.Ононг холбоод буй. Тэрбээр дөнгөж сая Төмөр замд байрлах БГД-ийн цагдаагийн газарт уг мэдээллийг шалгуулахаар хандаж буйгаа мэдээлэв. Тэрбээр “Уг бичлэгт гарч байгаа этгээд би биш. Би гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан. Гэрээсээ орж гарсан бүх бичлэгээ флашт хуулан цагдаагийн газарт шалгуулахаар өгч байна” гэв.

Харин тухайн бичлэгийг цацсан З.М нь цахим сүлжээний зарим мэдээлэлд “Худлаа байсан юм. Та нарыг тархидсан юм” гэх мэтээр хариу бичжээ.

Мөн түүнийг Хар тамхитай холбоотой хэргээр шалгаж байгаа албаны эх сурвалжууд баталж байна.