Үхэр: Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох боломж гарч ирнэ

xpost Өчигдөр 07:10

2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Мөнгө сайн олохын тулд илүү оновчтой төлөвлөгөө хэрэгтэй болно. Гадаад нөхцөл байдалтай зохицсон зохион байгуулалтыг сайн хийвэл таны мөнгөн хөрөнгө өсөх болно. Зөв хэмнэлд орсон ажлын үйл явц хурдсаж, их завгүй болно. Үүний тулд цаг үеийн мэдээллийг уйгагүй боловсруулан, өндөр мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй. Хол амьдардаг эсвэл эртнээс таньж мэддэг хэн нэгэн таны амьдралд гэнэт гарч ирэх болно.

Үхэр: Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох боломж гарч ирнэ. Таны бусдыг татах чадвар гайхалтай санал хүлээн авах эсвэл албан тушаал ахих зэрэг боломж өгөх болно. Гэхдээ дотоод зөн мэдрэмжээ сайн сонсохгүй бол буруу мэдээлэлд автах магадлалтай. Хэрвээ та өөрийнхөө юу мэдэрч байгааг сайн мэдэхгүй байгаа бол өөрөө өөртэйгөө сайн ярилцаж үзэх хэрэгтэй. Танд ямар нэг гарц олох боломж харагдахгүй бол энэ талаар хамгийн дотнын хүндээ мэдэгдэж, зөвлөгөө ав.

Ихэр: Бусадтай зөрчилдөж, аливаа харилцаанд ан цав гаргахгүйн тулд өнөөдөр бухимдлаа тогтоо барьж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг од эрхэс танд сануулж байна. Өөрөөсөө доогуур албан тушаалтан эсвэл боломж тааруу хүмүүст их зан гарган нь таныг ичгэвтэр байдал оруулна. Мөн өндөр албан тушаалтнуудын ая эвийг олох гэж хэт долигоновол эвгүй харагдах бололтой. Энэ байдлыг бусад хүмүүс ил муулахгүй ч далдуур шоглож даапаалах болно.

Мэлхий: Эрч хүч таны зан төрхийг нэлээд өөрчлөх бөгөөд бусдын шаардлагын эсрэг тэмцэх чадвартай болно. Өөрийнхөө төлөө өөрөө л зүтгэхгүй бол бусдын ард үлдэх болно. Та хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад өөрийн бодолтой, итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын хэлсэн үгийг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй. Мөн бусдад талархаж сурвал таны урам зориг нэмэгдэх болно.

Арслан: Өнөөдөр эргэн тойрондоо сэтгэлийн түгшүүртэй байдал бий болгох болон уур уцаартай зан ааш гаргахыг өөртөө бүү зөвшөөр. Найз нөхөд, хамтран ажиллагсад танаас ямар нэг сонголт хийхийг шаардана. Ийм үед аль болох хүн болгоны хүсэлд нийцүүлэх оролдлогоос зайлсхий. Өөртөө итгэлтэй байхын тулд өөрөө өөртөө цаг зарцуул. Хүмүүс таны хичээл зүтгэлийг ойлгохгүй байсан ч хичээн ажилла.

Охин: Бодит байдлыг хүлээж авч чадвал таны амьдрал нэг их саад бэрхшээлгүй, аясаараа үргэлжлэх болно. Гэхдээ таны баримталж байгаа зуршил тийм ч сайнгүй санагдаж байгаа бол өөрчлөлт хий. Од эрхсийн нөлөө энэ үед зарим талаар тодорхойгүй нөхцөл байдлыг тулгана. Ийм үед өөрийн зөн совинг сайн сонс. Мөн гаднын нөлөөг хуримтлуулсан туршлагаараа зохицуулах хэрэгтэй.

Жинлүүр: Ажлаа өөрчлөх зорилготой хүмүүс боломжийн ажлын байрны санал хүлээн авч магадгүй. Энэ өөрчлөлтөд эргэлзэж байсан ч та хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд эр зориг гаргах хэрэгтэй байна. Бизнес эрхлэгч нар энэ үед санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн бичиг баримтаа цэгцэлж, хөндлөнгийн хяналт шалгалтад бэлтгэх хэрэгтэй болно. Хууль хяналтын байгууллагын зүгээс зарим хэцүү дэг журам тулгах бололтой.

Хилэнц: Өөрийгөө хүндлэх сэтгэл болон итгэлээ буцааж авах өдөр. Нөлөө бүхий хүнээс өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та
нэлээд ашиг олох боломжтой. Үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн салбарт шинэ төслийн үйл ажиллагааг од эрхэс онцлон дэмжинэ. Хөрөнгө оруулалтын олох боловч мөнгөний цаад эх үүсвэрт анхаарал хандуул.

Нум: Энэ өдөр олон арга хэмжээнд оролцоод завгүй байх болно. Та залхуурч хойш нь тавихгүй бол гайхалтай ажил бүтээж чадна. Сонирхолгүй ажил хэрэг таны анхаарлыг удаан татахгүй. Тиймээс оюун ухаанаа сорьж, сэргээсэн зүйлийг хийх талаар бодоод үзээрэй. Бизнесийн уулзалт нэлээд тэвчээр шаардаж, таны харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээ боловсруулахдаа баримт тооцоонуудыг сайн хий.

Матар: Энэ өдөр ажилд дарагдан өнгөрөх тул аль болох тайван байх хэрэгтэй болно. Бүтээлч байдал буурна. Таны хийсэн үйлдэл хэлсэн үг тань таагүй нөхцөл байдлыг бий болгож болзошгүй тул хэлэх үгээ цэнэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь хэрүүл маргаан үүсгэх шинжтэй. Элдэв буруу зуршлаа ил гаргахгүйг хичээ. Архи согтууруулах ундаанаас аль болох хол бай. Аль болох эелдэг найрсаг байхыг хичээ.

Хумх: Өөртөө тавьсан зорилго өндөр бол их хүчирхэг энергитэй байх хэрэгтэй болно. Урьдчилан
таамаглашгүй нөхцөл байдалд хүргэх зөрчил үүсэж болзошгүй. Өнөөдөр биеэ барьж нэлээд бодолтой хөдлөхийг од эрхэс зөвлөж байна. Ухаалаг байх нь бүхий л нөхцөл байдал дахь хамгийн сайн сонголт болдог. Өдөөн хатгах үйлдэлд бүү авт. Үдшийг гэрээсээ гаралгүй тайван өнгөрөөхийг хичээ.

Загас: Төвөгтэй үүрэг даалгавар таныг баярлуулахгүй хэдий ч хамтран ажиллагсдадаа итгэх эсэхээс үр дүн шалтгаална. Хэрэв та үйл ажиллагааг эрчимжүүлэх эсвэл гэрээ хэлэлцээр, хуулийн
бичиг баримт цэгцлэх талаар илүү ажиллах юм бол ажлын бүтээмж сайн байна. Зарим үед өөрийн мэдлэг чадварыг ахиулах сургалт, зөвлөгөөнд оролцох хэрэгтэй бололтой. Ялангуяа албан тушаал, байр сууриа ахиулах сонирхолтой хүмүүс өөрийгөө илүү дайчлах цаг үе.