Гал түймрийн улмаас 64 настай эрэгтэй амиа алджээ

xpost Өчигдөр 09:58

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 19:03 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2х1, 5х2 метрийн хэмжээтэй 2 амбаар бүрэн, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, мөн 10х20 метрийн хэмжээтэй агуулахын баруун тал хайрагдсан байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Г/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн өгчээ.