Нэг нас 2 сартай хүүхэд цэцэрлэгтээ нас баржээ

xpost 2024-10-29

Нэг нас 2 сартай хүүхэд цэцэрлэгтээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан”  гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шинжээчийн дүгнэлтээр хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоох юм.