Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд “Их Хааны Цом” гардуулахаар болжээ

xpost 2024-10-29

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол
бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх
удаа гардуулахаар болжээ.
Барилдаан арваннэгдүгээр сарын 02-ны Бямба гарагт 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Сонирхуулахад Монгол бахархлын өдрийн барилдааныг 2012 оноос хойш зохион байгуулж ирсэн.
Эхний хоёр барилдаанд тухайн үеийн улсын заан цолтой байсан Ч.Санжаадамба түрүүлж байсан
юм.