Нефтийн үнэ нэг шөнийн дотор зургаан хувиар уналаа

xpost 2024-10-30

Олон улсын худалдааны жишиг тогтоогч Brent маркийн газрын тосны үнэ даваа гарагт зургаан хувиар буурчээ. Мягмар гарагт үнэ ялимгүй дээшилж нэг баррель тос 71 долларын ханштай болов.

Үнэ ийнхүү эрс унасныг Ираны пуужингийн цохилтод Израил “хэтэрхий зөөлөн цохилт” өгсөнтэй холбон тайлбарлаж байна. Израилын пуужингийн цохилт Ираны нефтийн салбарыг хөндөөгүй үлдээжээ.

Үүний зэрэгцээ Хамас бүлэглэлийн удирдлага Израильтай бүрэн хэмжээний хэлэлцээрт орох тухай мэдээлэл ч үнэд нөлөөлжээ. Нефтийн зах зээлд оролцогчдын үзэж байгаагаар, бүс нутагт хурцадмал байдал намжвал газрын тосны үнэ баррель нь 60 ам.доллар хүртэл буурч магадгүй юм.