
Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Их-Уул багийн “Улаан толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 11:00 цагт онцгой байдлын байгууллагад бүртгүүлсэн байна.
Улмаар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд түймрийг 12.20 цагт цурманд оруулж, 12:40 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 3 га талбай шатжээ.
0 cэтгэгдэлтэй