
“БРИКС” бүлгийн орнуудын бэлгэдлийн амьтдыг дүрсэлсэн мөнгөн дэвсгэртийг ирэх жил Бразилд болох дээд хэмжээний уулзалтаар танилцууулна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Казань хотноо болсон уулзалтаар мөнгөн дэвсгэртийн загварын сонирхуулсан юм.
Бие даасан мөнгөн тэмдэгтийн загварыг “АРМ-регистр” компанийн ерөнхий захирал Евгений Федоров гаргажээ. Бие даасан мөнгөн дэвсгэртээр танилцуулж буй үнэт цаасыг гаргахдаа ердийн цаасан дэвсгэрт бүтээх бүх технологийг ашиглаж байгаа аж.
Евгений Федоровын хэлснээр “Бэлгэдлийн амьтад” нэртэй мөнгөн дэвсгэртийн гол дүрслэл нь БРИКС-ийн орнуудын бэлгэдэл болох баавгай, арслан, ямаа зэргээс гадна Москвагийн Кремль, Рио-де-Жанейро дахь Христийн хөшөө зэрэг гишүүн орнуудын онцлох байгууламжуудыг дүрслэх юм. Дэвсгэртийн ар талд тус бүлгийн шинэ гишүүн оронуудын зураг тавигдах болно.
Энэ оныг хүртэл Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Афри улсууд БРИКС бүлгийг төлөөлж байлаа. 2024 онд уг бүлэгт Иран, Арабын Нэгдсэн Эмират, Этиоп, Египет нэгджээ.
0 cэтгэгдэлтэй