
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардлыг 18,326,9 тэрбум төгрөгөөр бууруулах зарчмын зөрүүтэй саналыг гаргасан.
Гэтэл түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон 92 гишүүний 54 нь дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайдын 2025 онд залуучуудад 18.3 тэрбум төгрөгөөр соёлын эрхийн бичиг тараах санаачилга хэвээр үлдлээ.
0 cэтгэгдэлтэй