Энэ долоо хоногт Монгол улсад

xpost 2024-11-4

2024 оны 11 дүгээр сарын 4-10-нд болох үйл явдлын тойм: 

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 4-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11 дүгээр сарын 4-нд: “Эмэгтэй парламентчдын чуулган-2024”-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.

11 дүгээр сарын 4-нд: “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн  нээлтийн ёслол болон бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно.

11 дүгээр сарын 4,5-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 5-нд: “Найруулга 2024-Э.Чойдог-Монголын сайхан орон чуулбар” тоглолт Улсын Филармонид болно.

11 дүгээр сарын 6-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 7, 8-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

11 дүгээр сарын 9-нд: PRO theatre-ын уран бүтээлчид “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг толилуулна.

11 дүгээр сарын 9-нд: Улаанбаатар театрын дуу ангиас санаачлан үндэсний, сонгодог, поп, эстрад хосолсон дууны гайхамшигийг мэдрүүлэх “Хүрээ ба классик” толголтыг үзэгчдэд өргөн барина.

“Соёлын бүтээлч сар” орон даяар сарын турш үргэлжилнэ.