
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргасан тохиолдолд амралтын өдрүүдэд бүртгэгджээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 03-ны 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 22-р хороо 293 дугаар цэцэрлэгийн ойролцоох чиглэлийн замд приус-20 маркийн автомашин онхолдсон осол гарчээ.
Цагдаагийн байгууллагаас ослын газрын үзлэгийг хийж шалгалт явуулахад жолооч нь ганцаараа хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө хашааг мөргөж, онхолдсон байна.
Согтуу жолооч өчигдөр /2024.10.03/ хашаа мөргөсөн даруйдаа цагдаагийн хэлтэс рүү очсон хэдий ч тухайн нөхцөл байдлаас зугтаажээ. Түүнийг өнөөдөр өглөөний 09:00 цагийн орчимд олсон бөгөөд шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас үргэлжлүүлэн явуулж байна.
0 cэтгэгдэлтэй