
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцын “Соёлын эрхийн бичиг” арга хэмжээний зардлыг 18 тэрбум 325.9 сая төгрөгөөр бууруулах саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гаргасан. Энэ саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо дэмжээгүй бөгөөд үүнийг нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 54 гишүүн буюу 58.7 хувь нь дэмжив.
Өөрөөр хэлбэл Ч.Номин сайдын 18.3 тэрбум төгрөгийн багц хэвээр үлдсэн юм.
Ч.Номин сайдын тайлбарлаж буйгаар 16-18 насны 183 мянган хүүхдэд жилд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг олгож тухайн эрхийн бичгээр дамжуулан хүүхдүүд соёл, спортын үйл ажиллагаанд хамрагдах аж. Гэвч бодит байдал дээр 100 мянган төгрөгөөр ямар үйл ажиллагаанд хамрагдах вэ? үнэхээр хөрөнгө оруулалт болж чадах уу гэвэл эргэлзээтэй.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн бус цагаар бүгд спорт заалаа хүүхдүүддээ түрээслүүлдэг. Хоёр цаг спорт заалаа түрээслэж бөмбөг тоглож хүрэхгүй мөнгөөр ваучер аваад соёлжих уу? Гудамжинд нус цэрээ үсчүүлж, түгжрэл тагларалдаа гацаж, эмнэлэгт очоод хөнгөн ханиадаа ч үзүүлж барахгүй анхдагч хэрэгцээ нь тэг байхад дуурь үзэж, балет бүжиглэхийг хараад яг соёлжих уу? Нэг кино үзээд сошиал хэрэглээ нь багасаж, электрон тамхи татахаа зогсоох уу?
0 cэтгэгдэлтэй