Хэнтий аймгийн Баян-Адарга суманд хамгийн зузаан цастай байна

xpost 2024-11-5

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд хамгийн их цасан бүрхүүл тогтжээ. Тодруулбал, цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Эдгээрээс хамгийн зузаан нь Хэнтийн Баян-Адаргад 18 см байна.

Мөн Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Дорнодын Булган, Хэнтийн Батноров, Дадалд 9-12.см, бусад хэсгээр 0-7 см цасан бүрхүүлтэй байна.