Багшлах эрхийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байна

xpost 2024-11-5

Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад “Багшлах эрх”-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
  • Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
  • Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
  • Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх шаардлагатай аж.