
Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий
Газрын орчимд зодуулсан байдалтай хүн Гэмтэл, Согог, Судлалын Үндэсний Төвд энэ сарын 9-
ний өдрийн 23:45 цагт хүргэгдэн ирсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ
маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан байна.
Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж
буй талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй