
Энэ долоо хоногт Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар Их Британи, Франц, Герман улстай хэлэлцэхээр төлөвлөж байгааг Японы “Киодо” агентлаг мэдээллээ.
11 дүгээр сарын 29-нд Женевт хийхээр төлөвлөж буй хэлэлцээрт Европын Холбоо зуучлагчаар оролцоно гэж мэдээлсэн юм. Энэ нь Масуд Пезешкян долоодугаар сард Ираны Ерөнхийлөгч болсноос хойших анхны хэлэлцүүлэг болохоор байна.
Уулзалтын үеэр Ираны цөмийн хөтөлбөрөөс гадна Исламын Бүгд Найрамдах улсын агаарын болон тээврийн компаниудад чиглэсэн Европын Холбооны хориг арга хэмжээний талаар хэлэлцэх хүлээлттэй байгаа юм.
Ираны Гадаад хэргийн яам “X” платформоор дамжуулан энэхүү уулзалт болохыг баталсан байна. Хэлэлцэх асуудлуудын дунд цөмийн асуудал байгааг мөн дурджээ.
Түүнчлэн хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын сэдвүүд, тэр дундаа Газын зурвас болон Ливаны нөхцөл байдлыг багтаасан олон асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн талаар мэдээлсэн байна.
0 cэтгэгдэлтэй