Өнөөдөр нийслэлд 13 хэмийн дулаан

xpost 2025-03-20

Өнөөдөр /2025.03.20/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -12…-17 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -3…+2 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

Гуравдугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар 0… -5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар +5…+10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. 23-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.