Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ

xpost 10-р сар 8

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 07-ний өдрийн 13:50 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 21:33 цагт бүрэн унтраажээ. Хээрийн түймэрт 400 га талбай өртөж шатсан байна.