АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сараас Хятадын бараанд 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа бямба гарагт биткойны үнэ 20 000 ам.доллараар буурч, 102 000 болжээ. Bloomberg агетлагийн мэдээлснээр энэ нь дөрөвдүгээр сараас хойш хамгийн том уналт аж.
10 дугаар сарын 7-нд биткойны үнэ түүхэн дээд цэгтээ хүрч анх удаагаа 126 мянган ам.доллар давсан юм.
Гэвч Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай мэдэгдсэн нь зах зээлийн огцом уналтад хүргэв. 10 дугаар сарын 11-ний шөнө Binance бирж дээрх биткойны үнэ даруй 102,000 ам.доллар болж буурсан. Гэтэл өмнөх өдөр нь криптовалют 122 000 доллараас дээш арилжаалагдаж байсан билээ. Ням гаргийн байдлаар ханш бага зэрэг сэргэж, ойролцоогоор 115 000 доллараар арилжаалагдаж байна.
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 10 дугаар сарын 10-ны оргил үетэй харьцуулахад 20 хувиар буурч, 3.75 их наяд доллароор хэмжигдэж байна.

-7° C
3588.75
0 cэтгэгдэлтэй