Энэ сарын 12-нд Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Өлийн даваа” гэдэг газраас 16 настай хүү гэрээсээ гараад, сураггүй алга болжээ.
Сураггүй болсон дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийн 11:42 цагт ОБГ-т ирүүлжээ.
Одоогоор тус аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах салбар, цагдаагийн газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д -г энэ сарын 15-ны 13:27 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

-5° C
3588.75
0 cэтгэгдэлтэй