Сураггүй болсон 73 настай эрэгтэйн цогцос олджээ. Тодруулбал, аравдугаар сарын 03-ний өдөр 73 настай иргэн гэрээсээ гараад сураагүй болсон гэх дуудлага Орхон аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 06-ны өдөр ирсэн байна. Тухайн газрын камерын бичлэгийг үндэслэн ЦЕГ эрэн хайх ажлыг 80 хүний бүрэлдэхүүнтэй ОБГ-ын дэмжлэгээр зохион байгуулжээ. Үүнээс 14 хоногийн дараа 73 настай эрэгтэйг нас барсан байдалтай Бүрэн бүст амралтын газрын орчмоос өчигдөр (2022.10.17) олсон байна. Хэргийг шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа аж.

-5° C
3588.75
0 cэтгэгдэлтэй