Реппер Seryoja-гийн бие даасан хоёр дахь бүрэн хэмжээний тоглолт арваннэгдүгээр сарын 1-нд “AIC Steppe Arena”-нд зохион байгуулагдах гэж байна.
Seryoja ” Намайг анх дуу хөгжимд “хөл тавьж” байх үед манай найз Breedsworld надтай хамтран ажиллаж эхэлсэн. Миний тоглолтод оролцохын тулд найз минь зорьж ирсэн. Бид хоёрт хамтарсан уран бүтээлүүд олон бий. Мэдээж хамтдаа дуулна. Ерөнхийдөө “US” маань гурван цаг гаруй үргэлжилнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тоглолтод “A Sound” хамтлагийн хөгжимчид урилгаар оролцож, зочин артистаар дуучин Ука, “Fox” зэрэг хамтлаг оролцно. Мөн хамтдаа уран бүтээл хийсэн хамтлаг, дуучид оролцоно. 100 хувь амьд тоглолт байлгахын тулд “”Анир” поп оркестртой хамтран энэ удаагийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолт болоход хоёрхон хоног үлдсэн бөгөөд олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа гэдийг хэлэхэд таатай байна” гэв.
.jpg)
Тоглолтын ерөнхий продюсер А.Ариунболд “Тоглолтын нэр консефт гэдэг зүйл маш чухал. Тоглолтын ард зөвхөн нэг хүн биш, бид гэсэн баг байдаг учраас “US” гэдэг нэр өгсөн. Галиглах юм бол монголоор ус гэж бичигддэг учраас бидний тоглолтын хэсэг ус гэсэн хэсэг бас байгаа юм. Ас гэдэг утгыг агуулж, тоглолтынхоо нэрийг билэгдэж өгсөн. Гал, ус, ас гэсэн гурван хэсгээс бүрдсэн бүрэн хэмжээний амьд тоглолт болно ” гэв.
Реппер Seryoja | “US” тоглолтын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан бөгөөд урьд өмнө Steppe arena-д тоглогдож байсан тоглолтуудаас тайзыг нь илүү өвөрмөц, сонирхолтой байхаар хийгдсэн гэдгийг онцлов
.jpg)
Энэ удаагийн тоглолтод Seryoja өөрийн бүх хит дуунуудаа өвөрмөц найруулга, амьд хөгжимтэйгээр хүргэхийн зэрэгцээ, анх удаа дуулагдах шинэ бүтээлүүдээ үзэгчдэд сонсгоно. Дуу хоолой, амьд хөгжим, гэрэл, дүрслэл, тайзны шийдлээр бүрэн хосолсон онцгой мэдрэмж өгөх тоглолтыг байна гэдгийг “Ocean Grey” продакшны зүгээс амлав.

-1° C
3585.29
0 cэтгэгдэлтэй