АН-аас зохион байгуулж буй Ардчилсан хувьсгалын 35 жил, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойг тохиолдуулан улс, аймаг, цэргийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан эхэллээ.
Энэхүү барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Д,Анар, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.
Түрүү бөх 10 сая төгрөг, үзүүрлэсэн бөх зургаан сая, шөвгөрсөн хоёр бөх тус бүр дөрвөн сая төгрөгийн шагнал хүртэх юм.
Мөн АН-ын дэргэдэх залуусын Зориг ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгосон “Зоригтон” бөхийн шагнал хүртсэн бөх гурван сая төгрөг гардуулна. Энэ шагналыг гурвын давааны аманд гарч хамгийн том цолтонг давсан хамгийн бага цолтой бөхөд олгох юм.

-21° C
3544.81
1 сэтгэгдэлтэй
Mexluky is straightforward, simple, and easy to use. Deposit was fast and withdrawal worked, its all I needed. If youre in the mood for uncomplicated gambling try at mexluky.