Швейцарь тав хоногийн гашуудал зарлалаа

xpost 1-р сар 6

Швейцарийн уулын цанын баазад гал гарч 40 хүн амиа алдаж, 115 хүн гэмтэж бэртсэн байна. Нас барсан иргэдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан аж. Холбогдох албаныхан галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар таазан дээр асаасан жижиг лаан чимэглэлээс үүдсэн байж болзошгүй гэдгийг холбогдох албаныхан хэлсэн байна.

Уг эмнэнэлт үйл явдлаас үүдэн Швейцарь тав хоногийн гашуудал зарлалаа.