Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг машин мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Тоёота акуа машины жолооч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн байжээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

-15° C
3564.08
3 cэтгэгдэлтэй
Heard some good things about 5jljl. So far, so good! The user interface is clean, and the game selection is pretty diverse. I’m giving it a thumbs up for now! Visit it today: 5jljl
5jllogin, decent site. Have found that it’s smooth to log in and games load quickly! 5jllogin
888phpbet is great for betting. Love the ease of use and payout is excellent. Definitely recommending: 888phpbet