Нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

xpost 1-р сар 27

Нийт нутгаар өнөөдөр цас орохгүй, цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6-11 градус, бусад нутгаар -13-18 градус байна.

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө -14-16 градус байна

  • [8400]Videoslots Philippines: Online Slots, Easy Login & Registration. Get Exclusive Bonus Codes & the Casino App. Experience top Videoslots online slots in the Philippines! Easy Videoslots login & register process. Download the Videoslots casino app and use exclusive bonus codes to start winning today. visit: Videoslots