Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Ч.Чойжилсүрэнг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Мөн МАН-ын Залуучуудын байгууллагаас хариуцлага тооцохыг шаардсан.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаатай үүрэг өгч байна. Энэ бол сануулга шүү! Асуудал шийдэгдээгүй байвал хариуцлага тооцно. Хотын дарга Х.Нямбаатартай хамтарч ажилла” гэв.

-9° C
3564.08
0 cэтгэгдэлтэй