Прокурор хорих санал гаргасан ч шүүх зорчих эрх хязгаарлаж шийдвэрлэв

xpost Пүрэв гараг

Олон нийтийн газар танхайрч хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралдаан өдөр 14:00 цагт эхэлж найман цаг үргэлжилж шийдвэрээ гаргалаа.

Прокурорын зүгээс тэднийг 1-1.5 жилээр хорих, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг танилцуулсан юм.

Харин шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж  Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож харин Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Мөн Д.Саяннямбууг бусдад санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзлээ.

Улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан гэх үндэслэлээр Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа.Мөн Д.Саяннямбууг бусдад санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж нэг сая төгрөгөөр торгож шийдвэрлэв.