Гэрээсээ гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

xpost Баасан гараг

Хэнтий аймагт алга болсон хүүг цагдаагийн байгууллагын алба хаагчид олсон байна. Тус аймгийн цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 30 минутад “Манай хүү 07 цаг 50 минутын орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад одоог хүртэл ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагаа явуулж, 13 настай, эрэгтэй “О”-г өчигдөр /2026.01.30/ 21 цаг 20 минутын орчимд олж, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аливаа эрсдэлээс болгоомжилно уу.