Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд өчигдөр орой нийтийн байр, авто засварын газар, 3 машин шатав. Уг галын дуудлага 17:49 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид иржээ.
Иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй авто машины кузов засварын газрын дотор хэсэг болон дээвэр, 12х18 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын 2 өрөөний хана, дээвэр шатжээ. Авто засварын газар дотор байсан “Prius” загварын суудлын машин, “RX450h” загварын суудлын машин, “Premio” загварын суудлын машин уг галд бүрэн шатсан байна.

-19° C
3564.08
0 cэтгэгдэлтэй