Баярын өдрүүдэд зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

xpost 2-р сар 12

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн Цагаан сарын өдрүүдэд амрах хуваарийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас танилцууллаа.

Энэ жилийн хувьд Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байгаа бөгөөд худалдааны төвүүдийн амрах хугацаа харилцан адилгүй байна. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв энэ сарын 18-25-ныг дуустал амрах бол “Алтжин бөмбөгөр” худалдааны төв гурав хоног амарна. Өөрөөр хэлбэл, шинийн 4-нөөс хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн үг.

Харин “Содон бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр” худалдааны төв энэ сарын 24-ний мягмар гаргаас ажиллана. Мөн автомашин, сэлбэгийн “Да хүрээ” зах энэ сарын 26-ны пүрэв гаргаас ердийн цагийн хуваарийг мөрдөх аж. Тэгвэл “Шангрилла Молл” худалдааны төв Цагаан сарын үеэр амралтгүй ажиллах юм.  Худалдааны төвүүдийн амрах хуваарийг танилцуулъя.