Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд “Бридж бюлдинг” ХХК, “Их богд зам” ХХК, “Их харгуйн зам” ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний дагуу 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина.
Баянхонгор аймаг болон Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрдөг тус замаар жилд зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж дамжин өнгөрдөг байна. Уг замыг ашиглалтад оруулснаар Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого өсөх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлнэ гэж тооцжээ.
Дээрх замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу барьж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй