Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

xpost Өчигдөр 10:02

Хөвсгөл аймаг, Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газарт Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 24-ний өдрийн 19:00 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Түнэл сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж гуравдугаар сарын 25-ны 09:30 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 26-ны 09:55 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатжээ.