МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ 3 АЛТАН МЕДАЛЬ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТААР АЗИ ТИВИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

xpost 4-р сар 20

МӨН ХОЛИМОГ БАГИЙН ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭНЭЭР 2026 ОНЫ АЗИ ТИВИЙН АВАРГЫГ БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЖ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ.

ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА
БНХАУ, ӨМӨЗОрны Ордос хотод өнөөдөр зохион байгуулагдсан холимог багийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын үндэсний шигшээ баг алтан медалийн төлөө Казахстан улсын шигшээ багийг 4:0 харьцаатайгаар буулган авч аваргын алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр түүхэндээ анх удаа “Ази тивийн аварга” баг болов.
Үндэсний шигшээ баг өмнө нь “Нурсултан-2022”, “Хонгконг-2024” АТАШТ-д үзүүрлэж, “Фужайра-2019”, “Бангкок-2025” АТАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.