Халиун бугыг хууль бусаар агнажээ

xpost 7 цаг 26 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан хоёр тооны халиун буга хууль бусаар агнасан байж болзошгүй  талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэрэгт холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Халиун буга ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх,худалдахыг хуулиар хориглосон байдаг.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд иргэдээс энэ төрлийн мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай. Иймд иргэд та бүхэн байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа.