Завхан аймаг, Отгон сум Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 14:42 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын газрын Отгон сум дахь эрэн хайх, аврах бүлэг, сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн нийт 18 хүн, 3 автомашин, 3 мотоциклтой хээрийн гал түймрийг 17:00 цагт цурамд оруулан өчигдөр өдрийн 11:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 50 га талбай өртөж шатсан байна.
Мөн Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 5 дугаар багийн “Духангийн-Ар” гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 11:47 цагт цурамд оруулан, 13:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 5 га талбай өртөж шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

7° C
3575.09
0 cэтгэгдэлтэй