АТГ: Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

xpost 4-р сар 27

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026.04.23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авчээ.

Хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн

  • 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар,
  • 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026.04.25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан.

    Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.