Ч.Шинэсаран охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал товлогдлоо

xpost 4-р сар 27

16, 32 настай хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагаатгаж, Х.Энхсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хохирогч 16 настай охины ээж хүлээн авахаас татгалзаж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Гомдлын тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг анхан шатны шүүхэд болон мөрдөн байцаалтад буцаахыг хүсэж давж заалдах гомдол гаргасан” хэмээсэн байна.

Шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 1-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товложээ.