2026 оны 05-р сарын 23-ны 20 цагаас 05-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хагаст, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +0…+2 градус, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

14° C
3592.73
0 cэтгэгдэлтэй