Ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

xpost 5-р сар 27

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 27-ны 14 цагийн байдлаар:

Нэн их хуурайшилттай: Баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Баян-Өлгий, Төв аймгийн өмнөд, Говь-Алтай, Завханы хойд Хөвсгөлийн баруун хэсгээр хуурайшилт их байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.