Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Их эе” хурлаас улиран сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүслээ.
Сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, бөхийн тайлбар, шууд дамжуулалт, зохион байгуулалт, менежмент гээд бүх зүйл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж буйг онцолж, хүчит бөхчүүдээ допингийн асуудалд холбогдох, хэрэглэхээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор холбогдлынх нь талаар сургалтад хамруулж тогтмол яриа таниулга хийж ажиллахад илүү анхаарахыг захилаа.
Мөн удахгүй болох үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаангүй, шударга сайхан, үзүүштэй болоход МҮБХ манлайлж ажиллах үүрэгтэйг сануулж, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох эсэхэд олон нийт хүлээлт ихтэй байгааг тодотгон энэ асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо.

13° C
3592.73


3 cэтгэгдэлтэй
Great customer support and very reliable platform. I had a small issue with my deposit but they sorted it out in minutes. Really happy with ph8998jili.
I have tried a few different sites this year but this one is definitely in my top three. The bonuses are actually useful and not just bait. Love idular288.
Perfect for killing time and making some extra cash on the side. The interface is super friendly even for beginners. Cheers to betflixslotus for the awesome setup.