Эрсдэлээ шалгая, аюулгүй байдлаа хангая

xpost Пүрэв гараг

Өнөөдөр буюу тавдугаар сарын 28. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болоод өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон, http://quiz.belenbai.mn/ сайтаар дамжуулан гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, эрсдэлээ шалгаж, аюулгүй байдлаа хангах чухал алхам юм.

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс  хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.