УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилдогдох Ц.Цогт 109 сая төгрөгийн орлоготой

xpost 6-р сар 4

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн Ерөнхий шүүгчийг сонгох асуудал хөндөгдсөн юм. Улмаар өчигдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж Ц.Цогтыг сонгож, Ерөнхийлөгчид танилцуулахаар тогтсон.

Тэгвэл Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт гэж хэн бэ? 

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 51 настай. 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.

2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ.
2020 оноос тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна. 
Харин хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ.
  • Өөрийн орлого: 109 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого: 36 сая төгрөг
  • Орон сууц-2: 276 сая төгрөг
  • Газар: 5.7 сая төгрөг
  • Зээл: 150 сая төгрөг гэжээ.